Энэ оны анхны Нобелийн шагналыг анагаах ухаан, физиологийн чиглэлээр Их Британийн эрдэмтэд Жон Гердон, Синъя Яманака нар хүртжээ.
Америк, Япон гаралтай эдгээр эрдэмтэд эсийн судалгаа болон амьтдыг хувилах салбарт гаргасан амжилтаараа шинжлэх ухааны салбарын дээд шагналыг хүртэж байгаа аж.
Шагналыг Даваа гаригт Нобелийн долоо хоногийн нээлтийн ёслолын ажиллагааны дараа Шведийн нийслэл Стокгольмд гардуулсан байна.
Энэ онд Нобелийн шагналтнууд тус бүр 1,2 сая доллар шагналд авах аж.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа аравдугаар сарын 15 хүртэл Стокгольм, Осло хотуудад зохиогдоно.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )