Өчигдөр Египетийн Синай хойгт Израилийн хилээс холгүй аймшигт авто осол гарчээ.
Египетийн аюулгүй байдлын Төв хүчний албан хаагчдыг ачиж явсан том оврын ачааны тэрэг жолоодлогоо алдан хөмөрсөн аж. Энэ талаар Египетийн эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийсэн байна.
Уг авто ослын улмаас 18 цагдаагийн албан хаагч амь үрэгдэн, 48 хүн янз бүрийн гэмтэл авсан аж.
Ослын газарт тусламж үзүүлэхээр Каираас “нисдэг госпиталь” очин, шархдагсдыг Таба хотын эмнэлэгт хүргэжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )