Флорида мужид зохиогдсон жоом идэлтийн уралдааны ялагч тэмцээний дүнг зарласны дараахан гэнэт нас баржээ. Энэхүү тохиолдол тэмцээн явагдсан Дирфилд-Бич хотын амьтны нэгэн дэлгүүрт болсон аж.
Дүн зарласны дараахан бусдаас илүү их шавьж идэж аваргаар тодорсон, 32 настай нутгийн оршин суугч Эдвард Арчболдын бие гэнэт муудан, гадаа гудамжинд гараад ухаан алдаж унасан байна. Аврагчид түүнийг эмнэлэгт хүргэсэн боловч эмч нар амийг нь аварч чадаагүй аж.
Орон нутгийн цагдаагийн газрын сайтад мэдээлснээр, Арчболд хэдэн арван жоом, чийгийн улаан хорхой идсэн ажээ.
Дашрамд дурдахад, тэмцээний бусад оролцогчдын биед ямар ч таагүй мэдрэмж илрээгүй байна. Ялагчийн үхлийн шалтгааныг задлан шинжилгээний явцад тогтоох аж.
Тэмцээний аварга Арчболд амьд гахайн торой шагналд авах байсан бөгөөд одоо хэнд өгөх нь тодорхойгүй байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 1 )
ёооооё хэлэх ч үг алга ямар балиар юм бэ. ийм юмнаас амиа өгөөд байхдаа яахав дээ