Парламентын сонгууль хугацаанаас өмнө зарлагдлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху парламентын сонгуулийг хугацаанаас өмнө явуулах талаар албан ёсоор зарлалаа.

“Би Израилийн эрх ашгийн төлөө сонгуулийг яг одоо, аль болохоор хурдан явуулахаар шийдвэрлэсэн” хэмээн Ерөнхий сайд Израилийн телевизээр мэдэгдэл хийжээ.

“Интерфакс” мэдээлснээр, Биньямин Нетаньяху ирэх оны төсвийн хэлэлцүүлгийн талаар өөрийн кабинетийн сайдуудтайгаа шийдэлд хүрч чадахгүй байгаагаас ийм шийдвэр гаргасан аж.

Түүнээс гадна, шинжээчид Израилийн Ерөнхий сайдын энэхүү үйлдлийг цэвэр улс төрийн тооцоо хэмээн үзэж байна. Тэдний бодлоор, Нетаньяху өрсөлдөгчдөдөө байр сууриа бэхжүүлж, сонгогчдын итгэлийг олж авах цаг хугацааг олгохгүйн тулд энэхүү хугацаанаас өмнө сонгуулийг явуулахаар шийдвэрлэсэн байж болох талтай аж.

Сонгууль ойрын гурван сар дотор буюу 2013 оны нэг, хоёрдугаар сар орчимд зохион байгуулагдана гэж Израилийн улс төрийн тоймчид үзэж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top