Сүүлийн үеийн сенсаацтай сэдвээр Леди Гагагийн Испанид тоглосон концерт тодроод байгаа билээ. Өвөрмөц загвартай дуучин бүсгүй маань шууд тайзан дээр бөөлжсөн аж.
Түүний уран бүтээлийн шүтэн бишрэгчид эрүүл мэндийнх нь талаар санаа зовнин, дуучин бүсгүй жирэмсэн учраас хордлого өгөн бөөлжлөө хэмээн оношлож байна.
Хэрэв энэ таамаглал үнэний ортой бол “жирэмсний хордлого” Леди Гагаг багагүй зовоож байгаа бололтой. Тэрээр ганц дуулах хугацаандаа дөрвөн удаа огиулжээ. Харин нэг сэргэлэн бүжигчин эр түүнийг бөөлжих үед халхлан хүмүүсийн анхаарлыг сарниулсан байна.
Энэхүү “оньсого” шиг байдлын бас нэгэн дам баталгаа нь дуучны үсний өнгөө өөрчилсөн явдал юм. Жирэмсэн үед үсээ цайруулж болдоггүй аж.
Леди Гага концертын үеэр тайзан дээр бөөлжиж буй бичлэгийг анх дуучин бүсгүй өөрөө нетэд тавьсан ба микроблогтоо “Байдаг л нэг зүйл” хэмээн бичжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )