Эмма Уотсон бараг үсгүй болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

“Харри Поттерын” од, Холливудын алдартай бөгөөд үнэтэй жүжигчин, 22 настай Эмма Уотсон имижээ огцом өөрчлөн бараг “банди” болчихжээ. Түүний үсний шинэ засалт фенүүдийг нь шооконд оруулав.

Үсээ ихэд багасган “хөвгүүн” хэлбэртэй болгосон Эмма Уотсон харьцангуй залуу харагдаж байгаа хэдий ч энэхүү шинэ имиж нь зарим шүтэн бишрэгчдэд нь огтхон ч таалагдахгүй байна.

IO сэтгүүлийн шинэ дугаар дээр нийтлэгдсэн түүний зураг романтик бүсгүйн оронд романтик маягийн даашинз өмссөн “сонин гар” харагдаж байна.

Мөн түүний үсний засалтаас гадна хэт турсан байдал зураг дээр илт анзаарагдана.

Түүний фенүүд бүсгүйг аль болохоор сайн идэж уун, урьдын төрхөндөө орон, урт үстэй, ялдамхан романтик дүрээр нь удахгүй харахыг хүсэцгээж байна.   

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top