67 настай, инээдмийн жүжигчин Дэнни де Витто 30 жил ханилсан эхнэр Ри Перлманаас саллаа хэмээн жүжигчний албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Харин ийм урт удаан хугацаанд ханилж байсан хосууд ямар учраас салж сарнихдаа тулсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Мөн яг албан ёсоор салсан эсэх нь ч бүрхэг байна.
Дэнни де Вито тэртээ 1970 онд эхнэртэйгээ анх танилцжээ. Тэд тухайн үед “Такси” цуврал кинонд хамт тоглож байсан аж.
Харин оддын хос маань танилцсанаасаа хойш 12 жилийн дараа гэрлэн Грейс, Люси хэмээх 2 охин, Даниэл гэсэн хүүтэй болжээ.
Хосуудын хамтран эзэмшдэг байсан Jersey Films продюссерийн фирмийн цаашдын хувь заяа хэрхэх нь одоогоор мөн тодорхойгүй байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )