Мила Кунис нүүрээ будахдаа залхуурдаг

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 10

Дэлхийн хамгийн секси бүсгүйгээр тодроод байгаа Мила Кунис өөрийн имижээ хадгалахаар учиргүй зүтгэдэггүй аж.

Тэрээр олон хүний дунд байсан ч хамаагүй, өөрийнхөөрөө эрх чөлөөтэй байхыг эрмэлздэг бүсгүй.

Папарацциуд Мила Кунисийг ямар ч будаг энгэсэггүй, үсээ янзлаагүй, өндөр өсгийт өмсөөгүй найз залуу Эштон Катчертай зугаалж явахад нь зургийг нь дарсан байна.

Жүжигчин бүсгүй үсээ хайш яйш самнан ардаа боож, хувцсандаа огтхон ч ач холбогдол өгөөгүй нь харагдана. Тэрээр намхан ултай гутал, өөрийнхөө гоёмсог галбирыг далдалсан өмд цамц өмсчээ.

Хэдийгээр Кунис, Катчер нар энгийн хүмүүс шиг зугаалж явсан хэдий ч олны анхаарлыг ихээр татан, зурагчид тэдний эгэл бус төрхөд дурангаа хандуулсан аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top