Их Британид анх удаа илүүдэл жинтэй амьтдын дунд жин хасаж гоолиг болох тэмцээн зохион байгуулжээ.
Тэмцээний журмын дагуу эдгээр тарган амьтдын эзэд өгөгдсөн тодорхой хугацаанд хайртай бандгарынхаа эрүүл мэндэд онцгой анхаарал тавих ёстой аж.
Илүүдэл жин гэрийн тэжээвэр амьтдыг эгдүүтэй хөөрхөн болгодог боловч уг амьтандаа хөдөлж, тоглож наадахад төвөгтэй байдаг нь мэдээж. Иймээс амьтдын энэхүү зовлонг бага ч атугай хөнгөвчлөх үүднээс Британид энэ тэмцээнийг санаачлан явуулжээ.
Энэ удаад муур, нохой, молтогчин туулай гээд нийт 17 “бандаакыг” сонгож аван, хатуу чанга хоолны дэглэм баримтлуулан, хүнд хэцүүхэн бие бялдрын дасгалууд хийлгэж эхэлжээ. Үүний үр дүнд эдгээр амьтад нийтдээ 86 кг “хаясан” аж.
Турах мөрөөдөл зөвхөн амьтдад төдийгүй хүмүүст бүр ч илүүтэй байдаг билээ. Тэгвэл http://hudoi.ru/ сайтад төрөл бүрийн ашигтай зөвлөгөөнүүд байдаг юм байна.
Энэхүү тэмцээний ялагчаар кавалер кинг чарльз спаниел үүлдрийн Жек нэртэй нохой тодорсон аж. Тэрээр журамд заагдсан хугацаанд 6 кг хаяж чаджээ. Нохойны эзэн Роуз Уэлш “Өнөөдөр тэр шал өөр нохой болсон. Өмнө нь бид түүнийг “мангар том- Жек” гэж нэрлэдэг байсан бол одоо “гүйгч харайгч-Жек” гэж өхөөрдөн дуудаж байгаа. Тэр одоо хуцах үедээ өхөөрдмөөр хөөрхөн үсэрдэг болсон” хэмээн өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )