Казак барималч Гамал Сагиденов дуучин Жанна Фрискед зориулан 6 метр өндөр хөшөөг бүтээгээд бараг дуусч байна. Сайн чанарын бат бөх полимер бетоноор уг хөшөөг барин толгой, цээжин хэсгийн хамгийн гол зүйлсээ хийгээд дууссан ба үлдсэн нь бараг долоо хоног дотор дуусчихна хэмээн тооцоолжээ.
Гамалын хувьд Жаннагийн дуунууд таалагддаггүй, харин эмэгтэй хүн гэсэн утгаар нь ухаан алдан биширдэг аж. Тэрээр “Жанна Фриске бол хамгийн-хамгийн супер эмэгтэй. Тэр бол “Сайхнуудын” сайхан бүсгүй” хэмээн бахдангуй өгүүлж байна.
Бетонон Жанна Фриске Экибастуз хотод сүндэрлэх аж. Гамал түүнийг төрөлх хотдоо бэлэглэхээр шийджээ. Орон нутгийн эрх баригчид түүнд зөвшөөрөл өгөлгүй нилээн цааргалсны эцэст хүссэнээ бүтээх боломжтой болсон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )