Бага орлоготой иргэдийн татварыг хөнгөллөө

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

Италийн Засгийн газар гэнэт нэгэн аятайхан шийдвэр гаргажээ. Энэ нь бага орлоготой иргэдийнхээ татварыг хөнгөлөхөөр шийдсэн явдал юм. Мөн иймэрхүү “харж үзэх” маягтай дагалдах олон зүйлс дурдагджээ.

Жишээ нь, хөрөнгө худалдсанаас авах татварыг 2 хувиар өсгөнө хэмээн шийдсэн байснаа өнөөдрийн хуралдааны дараа хоёр дахин багасгахаар болж, татварыг ердөө 1% болгосон байна. Энэхүү шийдвэрийг сайдуудын кабинетын бүтэн 8 цагийн хуралдааны эцэст гаргасан аж.

Италийн Засгийн газраас мэдээлснээр, энэхүү арга хэмжээ нь Европын холбоотой зөвшилцсөний үндсэн дээр хийгдэж байгаа ба улс орны эдийн засгийн шугам дэмжлэг авч байх юм байна.

Д.Мигаа 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top