Ричард Гир намбагүйтэн ресторанаас хөөгдөв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

Холливудын жүжигчин 63 настай Ричард Гир ахин дуулианы эзэн болжээ. Түүнийг Нью-Йоркийн Nick and Toni”s рестораны хамгаалагч хөөж гаргахад хүрсэн аж.

Уг үйл явдлыг харсан гэрчүүдийн яриагаар бол, хөгширч буй одын хэрээс хэтэрсэн сээтэгнэл гол шалтгаан нь болжээ.

Ричард Гир нөхөртэйгөө хамт ресторанд оройн зоог барихаар ирсэн үл таних царайлаг бүсгүйг олон хүний нүдэн дээр илт өдөж эхэлсэн байна. Тэрээр тэдний сууж байсан ширээнд хүрч очин, бөхийж, бүсгүйн чихэнд хэдэн үг шивнэсэн аж. Энэхүү “тэнэг” байдал нөхөрт нь таалагдаагүйгээс хөндлөнгөөс оролцон, Ричард Гир ч мөчөөгөө өгөлгүй “томорч” эвгүй байдал үүссэн байна.

Эцэст нь рестораны хамгаалагчийг дуудахад хүрэн асуудлаа шийдвэрлүүлсэн аж.

Ричард Гирийн бие төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар жүжигчин эр огтхон ч “аалигүйтээгүй “ ба зүгээр л хошин зан гаргасныг нь “ухаан муутнууд” буруугаар ойлгосон бололтой.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top