Олон одууд загварлаг хувцасны коллекц гаргадаг. Гэвч бидний хувьд гоё ганган хувцасламаар санагдтал санхүү маань “романс дуулаад” байдаг нь хэцүү...
Барууны шоу-бизнесийн од, дуучин Мадоннагийн охин Material Girl нэртэй загварлаг хувцасны коллекц гаргахаар төлөвлөж байна. Тэрээр байнга ээжийнхээ халамжид байх уйтгартай санагдан, өөрийн гэсэн бие даасан амьдралаа эхлэхээр хатуу шийджээ.
Хүн бүр Лурдес Дон Чикконегийн хувцсыг худалдаж авч чадахгүй нь мэдээж. Иймээс зарим фирмүүд хүүхдийн хувцсыг боломжийн үнээр буюу бөөнөөр худалдаж авахыг санал болгодог. Ялангуяа сүүлийн үед хүүхдийн хувцсыг Европ ба Америкаас бөөнөөр авчрах явдал түгээмэл дэлгэрч байна. Бразилийн хувцас европ загвартай нилээн ширүүн өрсөлдөж байгаа. Мөн олон компаниуд Канад, Норвеги, Шведээс бараа татаж байна. Энэ нь үндсэндээ гадуур хувцас. Гэвч эдгээр хувцсууд нь чанарын стандартаар баталгаажсан, маш бат бөх сайн чанарынх байдаг.
Мадоннагийн охиныг хувцас зарна гэсэн сургаар түүний шүтэн бишрэгчид тэсэж ядан хүлээж байгаа тухайгаа Твиттерт бичицгээжээ. Юутай ч бид бүгдээрээ халаасныхаа хэр чадлаар, өөртөө сэтгэл санааны баяр баясгалан бэлэглэхүйц хувцас авч өмсөж байвал хичнээн сайхан...
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )