Мафийнхантай холбогдсон албан тушаалтнуудыг баривчлав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

Италийн цагдаагийн газар Ломбардия мужийн өндөр албан тушаалтан Доменико Замбеттиг мафитай холбоотой үйлдэл дээр нь баривчилжээ.

Мөрдөн байцаалтын явцад тэрээр орон нутгийн зөвлөлд 200 мянган еврогоор албан тушаал худалдаж авсан нь тогтоогдсон байна. Мөн түүнээс ч их хэмжээний мөнгө олдог байсан нь тодорхой аж. Учир нь энэ муж Милантай харьцуулахад хамаагүй баян юм байна.

Бас Калабрия мужид энэ долоо хоногт авлигатай холбоотой нэгэн асуудал үүсэн Италийн Засгийн газар мужийн нийслэл дэх хотын зөвлөлийг татан буулгажээ. Мөн зарим албан тушаалтнуудыг мафийн сүлжээнүүдтэй хамтран ажилласан хэмээн буруутгасан байна.

Дашрамд дурдахад, өчигдөр орой Италийн цагдаа нар Калабрийн мафийн "Ндрангета" бүлэглэлийн толгойлогч Доменико Конделлог баривчилсан билээ. 56 настай, “Галзуу Мича” хочит энэ эр хамгийн аюултай гучин гэмт хэрэгтний жагсаалтад ордог ба хүн амины хэргээр түүнд насаар нь хорих ял эчнээ оноосон байжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top