Израилийн Ашдод далайн боомтын хамгийн хүсүүштэй ажил нь боомтын ачигч гэнэ.
Ашдод далайн боомт бол дэлхийд алдартай, Израилийн улсын компани ба тухайн улсын нийт ажиллах хүчний 1,9% нь энд ажилладаг юм байна. Эндхийн дундаж цалин гэхэд Израилийн бусад газраас гурав дахин их ба өнгөрсөн онд Ашдодын ажилчдын цалин 15,7%-иар нэмэгджээ.
Өнгөрөгч наймдугаар сард боомтод стивидор ачигчийн орон тоо зарлагдсан аж. Энэ нь туслах техник ашиглан ачаа ачдаг, ажил нь хүнд бөгөөд бохир маягийн. Ажлын байранд тавигдах шаардлага маш энгийн: дунд боловсролтой, ажлын байрнаас 30 км дотор оршин суудаг байх, тэгээд л гүйцээ.
Энэхүү жирийн ажлын байрны төлөө 4500 хүн өрсөлджээ. Эдгээрээс 1200 нь дөнгөж зар тавигдсан эхний өдрүүдэд хүсэлтээ илгээсэн байна.
Энэ бол гэр бүлийн болон өтөл насны элбэг хангалуун амьдралын баталгаа болдог, тухайн улс дахь хамгийн сайн цалинтай ажил гэдгийг Ашдодын иргэн бүр мэддэг.
Уг ажлын байрны өрсөлдөөн есдүгээр сарын 14-нд дуусч, өрсөлдөгчид олон шат бүхий сэтгэлзүйн шалгуурыг давсан байна. Ингээд эцэст нь Ашдодын боомтын хамт олон 37 шинэ ачигч-ажилчин хүлээн авчээ.
Ер нь Израилийн далайн боомтуудад бүхэл бүтэн гэр бүлээрээ, хэдэн үеэрээ удам залган ажиллах тохиолдол элбэг аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )