Худалдаж авсан хүүхдүүдээ тусгай дайчид болгон бэлтгэж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 11

НҮБ-ын албан ёсны төлөөлөгчийн мэдээлснээр, Мали улс дахь исламын шашинтнууд хүний санаанд оромгүй гэмт хэргийн сүлжээг ашиглаж байгаа аж.

Тэд эхлээд хар тамхи борлуулж мөнгө олон түүгээрээ нутгийн оршин суугчдаас хүүхэд худалдаж авдаг ба тэднийг тусгай дайчид болгон бэлтгэдэг юм байна.

 НҮБ-ын тооцоолсноор тэд нэг хүүхдийн төлбөр болгож дунджаар 600 орчим долларыг гэр бүлд нь төлдөг аж. Иймэрхүү маягаар исламчууд африкийн энэ орны газар нутгийн тодорхой хэсгийг хяналтдаа аваад байна.

Эдгээр газар нутагт зөвхөн хүүхдүүд төдийгүй, охид эмэгтэйчүүд ихээр хэлмэгдэж байна. Тэдний эрхийг хязгаарлан, хүсэл зоригийг үл харгалзан хүчээр хүнтэй гэрлүүлдэг аж.

Жич: Бүгд Найрамдах Мали Улс (фр. République du Maliбамана. Mali ka Fasojamana) — Өрнө Африкт орших улсДалайд гарцгүйэнэ орон баруун талаараа Сенегал, хойд талаараа МавританАлжир, зүүн талаараа Нигер, урд талаараа Буркина ФасоКот д”ИвуарГвиней гэх долоон улстай газраар хил залгадаг.

1,240,000 км² (дэлхийн 24-р том орон) талбайт уудам нутагтай энэ оронд 14.5 сая хүн амьдардаг. Нийслэл нь Бамако. Нутгийн зүүн хойд хэсгээр Сахарын цөл, баруун урд хэсгээр хээр тал үргэлжилнэ. Дийлэнх хүн ард нутгийн урд биеэр Нигер,Сенегал хоёр мөрний сав газраар суурьшдаг. Ард түмний 35% Бамана ястан бусад хувь нь өөр олон ястан, омгоос бүрдэнэ. Хүн амын 90% нь Лалын шашинтан.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top