Хятадын зохиолч Нобелийн шагнал авлаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

Шведийн академи утга зохиолын салбарын 2012 оны Нобелийн шагналтныг зарлалаа. Энэ жил Хятадын зохиолч Мо Янь уг эрхэм дээд шагналын эзэн болжээ.

Нобелийн хорооны албан ёсны томьёоллоор: “ардын үлгэр, түүх, орчин үеийг нэгтгэсэн галлюцинатор реализмын төлөө” үндэслэлээр шагнал олгогдсон байна.

Мо Яны хамгийн алдартай бүтээл нь 1987 онд дэлгэцнээ тавигдсан “Улаан гаолян” роман юм.

Мо Яны бүтээлүүд олон орны хэл дээр орчуулагдсан аж. Түүний зохиолууд хурц, “шүүслэг” дүрслэлүүдээрээ ялгардаг ба зарим нэгэн нь түүнийг Габриэль Гарсия Маркесийн залгамжлагч хэмээн нэрлэдэг билээ.

Мо Янь гэдэг нь “чимээгүй бай” гэсэн утгатай, уран бүтээлийн нууц нэр нь бөгөөд зохиолчийн жинхэнэ нэр нь Гуань Мое юм байна. Тэрээр 1956 онд БНХАУ-д төрсөн. 1986 онд Хятадын Үндэсний чөлөөлөх армийн урлагийн Институтын утга зохиолын факультетийг дүүргэсэн аж. Одоогоор Хятадын зохиолчдын холбооны орлогч даргын үүргийг гүйцэтгэж байна.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top