Хүчтэй газар хөдлөлт боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

Индонезийн зүүн зүгт 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ талаар АНУ-ын геологийн албанаас мэдээлжээ.

Цохилтын хүч далайн боомт хот Добогоос баруун хойд зүгт 80 км зайд таарсан ба газар доорх түлхэлт 33 км гүнд тэмдэглэгдсэн байна.

Интерфакс мэдээлснээр, цунамигаас урьдчилан сэргийлэх Номхон далайн төвийн шалгуурыг үндэслэвэл, цунами үүсч болох магадлал ажиглагдаж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top