Линдсей Лохан ээжийгээ гүтгэсэн гэжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 12

Саяхан Линдсей Лохан ээж Динатайгаа хүчтэй маргалдан бараг зодолдоход хүрч, үнэтэй бугуйвчаа хугалан, хөлөө шалбалсан байна.

Тэрээр ээжийнхээ түрэмгий авираас айхдаа аав Майкл руугаа утасдан, нөгөөх нь цагдаа дуудсан боловч нэг их сүр бололгүй өөрсдөө учраа олцгоосон аж.

Үүний дараа удалгүй түүний аавтайгаа ярьсан утасны ярианы бичлэг TMZ сайтад тавигдсан байна. Тэрээр ээждээ маш их уурласан байсан тул аавтайгаа ярихдаа ээжийгээ “шулам” хэмээн нэрлэж, түүнийг кокаин хэрэглээд байна хэмээн буруутгасан аж.

Гэвч одоо Линдсей өөрийн хэлсэн үгсээ үгүйсгэн, хоорондын хувийн яриа нь олон мянган хүний хүртээл болсонд эцэгтээ ихэд уурласан байна. Ээж нь кокаин хэрэглэх нь бүү хэл архи ч амсдаггүй гэжээ.

Линдсей Лоханы бодож буйгаар ээжтэйгээ үүсгэсэн энэхүү скандал нь эцэг эх хүүхдүүдийн хооронд  болж л байдаг жирийн зүйл байсан аж. Харин ээжээс нь 2007 онд салсан эцэг нь тэдний энэхүү маргааныг өөрийн хувийн зорилгодоо ашигласан хэмээн Линдсей үзэж байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top