Үерийн улмаас 91 хүн үрэгдэв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 13

Борооны улиралтай холбоотой үүссэн үерийн улмаас Нигери улсад 91 хүн амь үрэгджээ.

Энэхүү үерт тухайн орны найман муж хамрагдан, үерийн ус цагаан будаан тариаланг сүйтгэн, худаг, гүүр, замыг эвдэлж, сургууль, эмнэлгийн байрууд нуран, хүнсний нөөц, мал амьтныг урсгасан байна.

Мөн борооны улирлын үеэр тус улсын нийслэл Ниамей хот ихээхэн хэлмэгдсэн аж.

Энэ оны наймдугаар сард Нигерт ганц өдөрт 119 мм тунадас унан, голын усны түвшин 1929 оноос хойш анх удаа рекорд хэмжээнд хүртэл дээшилсэн байна. Тэр үед нийслэлд амьдарч байсан 400 мянган хүнийг түр хоргодох байранд шилжүүлжээ.

Хойд зүгийн Агадез мужид 81 тосгон үерт автсаны улмаас 45 мянган хүн орох оронгүй үлдсэн аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top