Колорадо мужийн Денвер хот дахь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн сонгуулийн штабын байрны цонх руу үл мэдэх этгээд буудсан байна. Азаар хэн нэгэн гэмтээгүй аж.
Урьдчилсан үзлэгээр, цонхны шилэнд туссан сум хажуугаар өнгөрөх машинаас буудагдсан бололтой. Одоогийн байдлаар хэрэгтнийг эрэн сурвалжилж байна. Тухайн этгээд хамтрагчтай байсан байж болзошгүй аж.
Хууль сахиулах байгууллагын төлөөлөгч Ракель Лопесийн өгүүлснээр, Денвер хот дахь Обамагийн сонгуулийн штабын хаяг дээр ямар ч аюул заналхийлэл ирж байгаагүй юм байна. Иймээс Денвер дахь ерөнхийлөгчийн сонгуулийн компанит ажлын идэвхтнүүд уг болсон явдлыг төдийлөн ойшоохгүй байгаа бололтой.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )