Домогт Майкл Жексоны хүүхдүүд Принц /15 нас/, Парис /14 нас/, Бланкет /10 нас/ нар Лос Анжелест болсон шинэ Mr.Pink Ginseng энергийн ундааны танилцуулах үдэшлэг дээр авга эгч Ла Тояа Жексонтой хамт хүрэлцэн иржээ. Тэд олны өмнө анх удаа хамтдаа гарч ирсэн нь энэ юм.
Жексоны хөвгүүд хар хослолоор гоёсон бол Парис хар хөх өнгийн чамин даашинзаа маникуртайгаа хослуулсан байлаа.
Принц “Энэ бол эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн болсон нь надад таалагдлаа” гэсэн юм. “Танай гэр бүлийн амьдралаар реалити шоу хийвэл?” гэсэн сэтгүүлчийн асуултанд Парис “Бид хувийн амьдралаа тэр чигээр нь олонд дэлгэхийг хүсэхгүй” хэмээн эрс татгалзсан хариулт өгсөн аж.
Мөн тэрээр оддын гэр бүлийн хүүхдүүдэд “Даруу бай. Хүнд байдалд орохгүй байхыг хичээ” гэж бяцхан зөвлөгөө өгчээ.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )