Австрийн скайдайвер Феликс Баумгартнер асар өндрөөс чөлөөт уналт хийх үедээ дууны хурдыг давсан рекорд тогтоолоо хэмээн Focus сэтгүүлийн сайт мэдээлжээ.
Баумгартнер америкийн Нью-Мексико мужийн Розуэлл хотын ойролцоо агаарын бөмбөлөгт гелиэр бэхлэн тогтоосон сансрын капсулаар дээшээ хөөрсөн байна.
Газрын гадаргаас дээш 39000 метр орчим хөөрсөн Зальцбургийн тамирчин эр тусгай скафандр өмсөн шүхэртэй харайлт хийн, үзэгчдийн алга ташилт дунд амжилттай газардсан аж.
Сансрын уудмын хил зааг дээрээс шүхэртэй харайлт хийн рекорд тогтоох зорилго бүхий Red Bull Stratos хөтөлбөрийн хүрээнд уг үсрэлт хийгдсэн байна.
Өөрийн үсрэлтээрээ Баумгартнер нэгэн зэрэг дэлхийн гурван рекордыг эвджээ: стратостат дээрх хамгийн өндөр нислэг, шүхэртэй хамгийн өндөр харайлт, хамгийн хурдан чөлөөт уналт. Тэрээр түүхэнд анх удаа дууны хурдыг давсан шүхэрчнээр тодорчээ. Шүхэрчин эр цагт 1713 км/цаг хурдтай өндрөөс унан, 39 км зайг 4 минут 20 секундэд туулсан байна.
Энэхүү түүхэн үсрэлтдээ Феликс Баумгартнер 2010 оноос бэлдэж эхэлжээ. Энэ оны долоодугаар сард 29 км 455 метрээс туршилтын харайлт хийсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )