Балтийн тэнгист загасчид дэлхийн хамгийн урт загас барьжээ. Энэхүү явдал Шведийн эрэг орчим тохиолдсон байна.
Уг загас сельд хаан буюу Regalecus glesne хэмээн нэрлэгддэг аж. Хамгийн сүүлд сельд хааныг Балтийн тэнгист 130 жилийн өмнө барьжээ.
Загасчин Курт Уве Эриксон анх энэ гайхалтай загасыг олж харсан аж. Тэрээр үхсэн байжээ. Загасчинд эхлээд бодит загас бус хуванцар мэт санагдсан байна. Гэвч сайн ажиглатал нүд нь харагдан, толгой дээрээ шаргал залаа бүхий асар урт биетэй загас болох нь тогтоогдсон байна.
Энэ загасыг өөрөөр бас ремень-загас, далайн могой гэж нэрлэдэг юм байна.
Энэхүү аварга загас далайн хачирхалтай амьтдын үзэсгэлэн дээр тавигдах нь магад. Түүний урт нь 17 метр, жин 250 кг. Тэрээр ихэвчлэн Хойд тэнгис болон том далайнуудад тохиолдох ба Балтийн тэнгист ховорхон тааралддаг тул энэхүү олз нь сенсааци болж байна. Сельд хаан загас нь дэлхийн хамгийн урт ястай загасанд тооцогддог ба түүний мах нь амтгүй учраас хүн бүү хэл амьтад ч тоож иддэггүй юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )