63 настай Алла Борисовна хэдийгээр хүүхэд төрүүлж залуухан нөхөртөө сюрприз барихыг хүсэж байгаа хэдий ч боломжгүй болсон аж.
Өөрсдийн гэсэн үр хүүхэдгүйгээс тэдний гэр бүлд заримдаа эвгүй уур амьсгал үүсдэг болчихжээ.
Харин орчин үеийн анагаах ухаан иймэрхүү нөхцөл байдалд байгаа хүмүүст туслан хүүхэдтэй болох боломжийг олгож байгаа билээ. Үүний тулд зөвхөн тээгч эх олох шаардлагатай.
Харин Пугачева, Галкин нарын хувьд энэ нэг их асуудал биш бололтой. Тэдний шүтэн бишрэгчдээс түрүүчээсээ хүүхдийнх нь тээгч эх болохыг хүссэн сайн дурынхан гарч ирэх болжээ.
“Эрхэм хүндэт Алла Борисовна, би таны уран бүтээлд маш их дуртай, бас таныг маш их хүндэлдэг. Хүүхэд байх үеэсээ таны дууг сонссоор ирсэн. Би таны хүүхдийн тээгч эх болохыг хүсэж байна” хэмээн 23 настай Марина НТВ телевизийн “Ты не поверишь!” нэвтрүүлгээр мэдэгдсэн байна.
Бүсгүй Примадонна болон түүний нөхөр алдарт элэглэгчийг ердөө л ганц сая рублээр аз жаргалтай болгох ба шаардлагатай эмнэлгийн шинжилгээнүүдийг хийлгэж эхлээд байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )