Оросын хүчирхэг бизнес Африкт хүрээгээ тэлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн сайд Денис Мантуров Бямба гаригт мэдэгдэл хийхдээ оросын хүчирхэг бизнес Африкт үйл ажиллагаагаа идэвхжүүлэн, эхний ээлжинд хөрсөндөө байгалийн баялаг элбэгтэй Мозамбик, Зимбабве улсаас эхэлнэ хэмээн өгүүллээ.

“Африк руу чиглэсэн оросын хүчирхэг бизнесийн сонирхол их нэмэгдэж байгаа. Одоогоор африкийн орнуудтай хамтрах хэд хэдэн томоохон төсөл яригдаж байна. Ялангуяа оросын бизнес болон мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Мозамбикээс Зимбабве болон хөрш зэргэлдээ Замби, Малави улсууд руу нефть дамжуулах төхөөрөмжийн бүтээн босголтын ажил төлөвлөгдөж байна” хэмээн Мантуров Алс Дорнодод цацагдсан Россия телесувгийн “Вести недели” хөтөлбөрөөр ярилцлага хийхдээ мэдэгдсэн байна.

Оросын «Газпром», <GAZP>, «Роснефть», <ROSN> зэрэг том компаниуд африкийн орнуудтай харилцаатай байдаг аж.

“Африкт “Газпром” өөрийн үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоо “Роснефть” идэвхтэй холбоо харилцаа тогтоож байна. Оноос өмнө гэхэд нэг том төслийн тендерийн шалгаруулалт явагдана” хэмээн сайд онцолсон байна.

Мөн Зимбабве улсын уулын аж үйлдвэрийн салбарыг оросын бизнесийнхэн их сонирхож байгаа аж. “Зимбабве цагаан алт, алт, алмаз болон бусад ховор металлуудын нөөцөөр алдартай бөгөөд манай аж үйлдвэр энэ бүхнийг сонирхон, эдгээр салбаруудад хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг хүсэж байна” хэмээн Мантуров өгүүлжээ.

Зимбабве алт олборлолтоор Африк тивд хоёрт ордог аж. Оросын хувьд Европын холбоо өөрсдийн асуудалд анхаарлаа төвлөрүүлэн, Хятадууд хараахан хүрэлцэж очиж амжаагүй байгаа дээр нь яаравчлахаар шамдаж байна.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top