"X Factor" тэмцээнээс төрсөн оддын нэг дуучин Леона Левисийн шинэ цомогтоо гарын үсэг зурах гэж байна. Энэ үеэр ажиллах хамгаалагчдын тоог нэмэх гэнэ. Учир нь 2009 онд Лондонд гарын үсэг зурах явцад “галзуу улаан” фен нь түүн рүү дайрч байжээ.
Иймэрхүү халдлагаас сэргийлж Оксфордод болох энэхүү үйл ажиллагаанд найман бие хамгаалагчийг нэмэгдэл хүч болгон байлцуулах юм.
Эх сурвалжийн хэлснээр “Леона тэр өдрийнх шиг муухай дурсамж дахин давтахгүй байгаасай гэж хүсч байгаа” хэмээжээ.
Харин залуу дуучин амралтын өдөр болох тоглолтынхоо хамгаалалтад санаа зовохгүй байгаа гэнэ.
Тэрээр “Мөсөн зүрх” альбомныхоо G-A-Y тоглолтоо ирэх бямба гаригт Лондон хотноо тоглох юм.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )