Мексикийн нийслэл Мехико хот нь Төв Мексикийн газар нутаг дээр XIY-XYI зууны үед амьдарч байсан Ацтек хэмээх хүчирхэг аймгийн нийслэл Теночтитлан хотын суурин дээр үүссэн байна.
Саяхан Мехико хотын төвд энэхүү эртний аймгийн шашны зан үйлтэй холбоотой алагдсан хүмүүсийн бөөн гавлын яс олдсон ажээ.
Ацтекуудын нэг онцлог нь бурханд хүнээр тахил өргөх нь түгээмэл байсан явдал юм. Нарыг өглөө бүр мандуулахын тулд түүнийг хүний цусаар хооллох хэрэгтэй хэмээн бурхан тушаасан тул тахил өргөх хэрэгтэй гэж үздэг байсан байна. Хүнээр тахил өргөх үйл ажиллагаа нь өргөн хүрээг хамардаг байсан ба нэг өдөрт 1000 хүнээр тахил өргөх нь онцгой зүйл биш байжээ. Золиосны хүмүүсээ амьдаар нь зүрхийг сугалах буюу толгойг нь авч, өвчдөг байв. Өндөр барьсан пирамидуудын орой дээрээс золиосны хүмүүсээ егүүтгэн толгойг нь авч доош нь шиддэг ба шат даган урсах цусаар нар хооллодог ба ингэж тахил өргөснөөр нар тэдэнд сайн ургац ургуулах нөхцлийг бүрдүүлж өгнө гэдэгт үнэн голоосоо итгэдэг байв. Байнгын цусан тахилд дургүйцсэн хараат дагуул аймгууд бослого гаргах нь элбэг байсан ч Ацтекууд бослогыг даран олзлогсдоор илүү их хэмжээний тахилга өргөдөг байжээ.
Мөн шашны үйлтэй холбоотой бөмбөгөөр наадах тэмцээнд ялагдсан хүмүүс болон эзэн нь нас барсан боолуудын амийг егүүтгэдэг уламжлалтай байсан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )