Галт уул оргилж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 15

Камчаткийн хойг дээр Евразийн хамгийн өндөр идэвхтэй галт уул Ключевская сопка оргилж эхэлжээ. Энэ талаар галт уулын судалгааны хэсгийн ахлагч Ольга Гириний мэдэгдлийг ИТАР-ТАСС дамжуулсан байна.

Өнгөрөх шөнө галт уулын тогоонд лав оргилж байгааг илтгэх гэрлийн туяарал оргил дээр харагдаж эхэлжээ. Тун удалгүй далайн түвшнээс дээш 6 км-т үнс нурмаа цацан, лав урсаж эхлэх магадлалтай байна.

Энэхүү галт уул нь Петропавловск-Камчаткаас зүүн хойд зүгт 360 км зайд оршдог ба хамгийн ойрын хүн амтай газар нь 30 км зайд байдаг Ключи суурин аж.

Галт уулын өндөр нь далайн түвшнээс дээш 4750 метр юм.

Камчатка нь галт уулсын орон гэж нэрлэгддэг. Тус хойгт 160 орчим галт уул байдгаас 29 нь идэвхтэй галт уул юм. Галт уулс нэг дор бөөгнөрсөн, дэлхийд ховор тогтоцтой тул ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авч, хянаж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top