Анхны цас гэхэд Австрийн авто замууд дээр эмх замбараагүй байдал үүсгэсэн байна. Жолооч нар өвлийн бэлтгэл огт хийгээгүй байсан, мөн үйлчилгээний олон албад ч адил. Цэвэрлээгүй замууд дээр олон километр ургэлжилсэн цасан гулгаа үүсч, цагдаагийнхан хором тутам гарч буй зам тээврийн ослыг бүртгэж амжихгүй сандарч байгаа аж.
Швейцарит байдал мөн адил байгаа гэнэ. Тэнд томоохон осол гарсан байна. Үзэгдэх орчин муу байгаагаас нэгэн пикап машины жолооч хурдтай явж байгаад удирдлага алдан засвар үйлчилгээний автобус руу үсэрч шидэгдэн, хэд хэд хөрвөөгөөд өндрөөс ниссэн аж.
“Зам дээрх үзэгдэх орчин бараг нойл байгаа учраас энэхүү ноцтой осол гарахад хүрлээ” хэмээн швейцарийн цагдаа Рольф Габсер өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )