Японы Сидзуока мужид шинээр мэндэлсэн тугалаа харамлан, торон дотор байсан эм заан сафари-паркийн хамгаалалтын ажилтан руу дайрч, уг харуул хүнд бэртлийн улмаас тэрээр нас барсан байна.
Тус паркийн харуул хамгаалалтын ажилтан, 30 настай лаос эр өнгөрөгч ням гаригт хорвоод мэндэлсэн зааны нялх тугалын биеийн байдлыг үзэх, эсвэл зааны тугал ямархуу байдгийг харахаар хэрэгт дурлан торон дотор нь орсон аж.
Сафари-паркийн захиргааны мэдэгдснээр, уг талийгаач харуулын ажилтан нь өнгөрөх оноос тэднийд ажиллаж байгаа ба заануудыг харж, хариуцдаг байсан юм байна.
Энэхүү болсон явдалтай холбоотойгоор сафари-парк мягмар гаригт үүдээ барин нийтэд үйлчлэхээ түр хугацаагаар зогсоосон аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )