Америкт газар хөдлөв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Өчигдөр АНУ-ын зүүн хойд зүгт орших Мэн мужид 4,6 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ.

АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, газар доорхи түлхэлтийн гол цэг нь мужийн томоохон хот Портлендээс баруун зүгт 32 км-т болсон ба түүний голомт нь 5 км гүнийг хамарсан аж. Одоогоор гэмтэл, сүйрлийн талаар мэдээлэл орж ирээгүй байна.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дамжуулж буйгаар Английн хэд хэдэн мужид хэлбэлзэл үүсэн, АНУ-ын Массачусетс мужийн Бостон хотын оршин суугчид 20-30 секундын хугацаанд газрын түлхэлтийг мэдэрсэн байна.   

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top