Импрессионист, модернист зураачдын уран зурагт зориулсан Нью-Йоркийн Sotheby дуудлага худалдаагаар дэлхийн хамгийн үнэтэй зураачдын нэг Пабло Пикассогийн есөн зураг зарагдана.
Гайхамшигт зураачийн муза болон амраг бүсгүй Мари-Тереза Вальтерийг дүрсэлсэн бийрийн хоёр хөрөг зураг энэ удаагийн арилжааны топ-лот болох аж.
Анхны зураг “Алтанзул цэцэгтэй натюрморт” 35-50 сая доллараар, “Цонхны дэргэдэх бүсгүй” зураг 15-20 сая доллараар тус тус үнэлэгдэж байна.
Дуудлага худалдаа арваннэгдүгээр сарын 5-нд болох аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )