Оросын эстрадын хаан рекламаар рекорд хэмжээний мөнгө олдог жүжигчдийн нэрсийн жагсаалтад орохоор болжээ.
Филипп Киркоров анх удаа рекламны роликт тоглон 5 сая еврогийн гэрээ байгуулсан байна. Энэхүү өндөр урамшууллыг “Евросеть” компани гар утасны рекламанд тоглосны төлөө жүжигчинд төлөх аж.
“Евросеть” компаний зүгээс арилжааны нууц хэмээн урамшууллын дүнг зарлахаас татгалзаж байгаа хэдий ч дуучны “хаан” хэмээх статуст тохирохуйц хангалттай төлж байгаа гэж мэдэгджээ.
Рекламны роликийн агуулга ерөнхийдөө их энгийн. Филипп Бедросович “Евросеть” салонд гар утас худалдаж авахаар шийдсэн худалдан авагчийн дүрд тоглосон аж. Хоёр царайлаг “худалдагч бүсгүй” жүжигчнийг сонголт хийхэд нь тусалж байна.
Мөн сайн анзаарвал, Киркоров Твиттерээр хэсэг хугацаанд “байлдаж” өөрийг нь гомдоосон рэппер Тиматид рекламаар дамжуулж хариу барьж байгаа нь ажиглагдах аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )