Тэмбүүний халдвартай цусны бэлдмэлүүд хулгайлагджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Владимир мужийн цагдаагийн газраас мэдээлснээр, 20 ширхэг пакетан уут бүхий тэмбүүний халдвартай цус алга болжээ.

Шалгалтын явцаас харахад гэмт этгээдүүд Брянск мужаас Новгород руу явж байсан машин дотор юу байсныг мэдэж байсан бололтой. Уг цусны плазмыг хүлээж авах байсан “Диагностические системы” НПО байгууллагын ажилтнуудын хэн нэг нь тэдэнд хэл дамжуулсан хэмээн үзэж байгаа бөгөөд эмнэлгийн ажилтнууд болон Брянскийн зарим эмч нарыг сэжиглэж байгаа аж.

Владимир, Нижегород мужуудын хилийн зааг дээр «Iveco»  маркийн машин дотроос тэдгээр халдвартай бэлдмэлүүд хулгайлагдсан байна. Тухайн үед уг машины жолооч амрахаар түр буудалласан байжээ.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top