Дээд зиндааны муурнуудын зодооныг цагдаа зохицуулав

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 17

Их Британийн Ерөнхий сайдын байрны гадаа Засгийн газрын тэргүүн Дэвид Кэмероны муур, Сангийн сайд Жорж Осборны мууртай зодолдсон байна.

Саяхан ерөнхий хулгана баригчийн албан тушаалаасаа мултарсан, Даунинг-стрит, 10-т амьдардаг таван настай эрэгчин Ларри, Британийн сангийн сайдын оффис байрлах Даунинг-стрит, 11-т амьдардаг саглагар үст, эмэгчин Фрейягаас зүүн хөлийн “шулуун цохилт” хүлээн авсан аж.

Эдний зодоонд Кэмероны байрны гадаа харуулд гарч байсан цагдаагийнхан оролцож, хоёр тийш салгасан байна.

“Тулааны” дараа Ларри эздийнхээ байр руу буцан, харин түүнийг дээрэлхсэн Фрейя ихэмсэг бардам байдалтай, хашаан дотор зугаалахаар үлджээ.

Дашрамд дурдахад, Кэмероны муур Ларри есдүгээр сарын дундуур хэт залхуугаасаа болж албан тушаалаасаа халагдсан ба түүний оронд Фрейя томилогдсон билээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top