Энэ сарын 10-15-ны хооронд Германы Франкпурт хотноо зохион байгуулагдсан номын яармаг худалдааны үеэр "Сэтгэшгүй" эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар герман хэл дээр орчуулагдсан “Монгол ховс” номынхоо танилцуулгыг хийсэн нь Герман байтугай дэлхий даяар шуугиан тарьж байна.
Сүүлийн жилүүдэд Монгол улсыг уул уурхайн салбараар нь сайн мэдэх болоод байгаа барууныханд С.Хүрэлбаатар эмч анагаахын салбараар дэлхийн төвшинд очсон гэдгийг таниулаад зогсохгүй газар дээр нь ховс эмчилгээ хийж хөгшин Европчуудын амыг ангайлгалаа.
"Монгол ховс" хэмээх уг номонд түүний сүүлийн 20 гаруй жилийн туршид бодож, боловсруулсан ховс хийгээд уламжлалт бариа заслын нэн сонирхолтой мэдээлэл багтсан нь Германы “Von Goethe Holding” ХК-ийн хэвлэлийн нэгдсэн зөвлөлийн талархлыг хүлээж номыг нь Герман хэл рүү орчуулж дэлхийн зах зээл дээр гарах эхлэлийг нь тавьжээ.
Одоогоор тус компани нь С.Хүрэлбаатар эмчтэй 100 мянган хувь хэвлэх гэрээг байгуулаад байгаа бөгөөд нэг бүрийн үнийг 22.80 еврогоор үнэлсэн байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )