“Россия 24” суваг дамжуулснаар, НАСА-гийн мэргэжилтнүүд сансарт байрлах Curiosity төхөөрөмжөөс дэлхийд илгээсэн ангарагийн ландшафтын зургуудыг сонирхон, гайхшран харсаар байна.
Энэ удаад ангараг дээгүүр явагч урьдын адил баахан элсний зураг дамжуулж байтал гэнэт гялгар торны тасархай шиг зүйл гарч ирсэн аж. Ингээд, ангараг дээр яагаад манай наран шарлагын элсэн дээр байдаг шиг зүйл хэвтэж байдаг билээ, хаанаас гараад ирэв? гэсэн асуултууд ундарч эхэлжээ.
Эрдэмтэд янз бүрийн таамаглал дэвшүүлэн, харин сенсааци хөөцөлддөг нөхдүүд ангараг дээрх амьдралын талаар шуугиж эхэлсэн байна.
Харин НАСА-гийнханы хувьд, Curiosity өөрөө ангараг дээр газардах үедээ уг зүйлийг унагаасан байж болно хэмээн таамаглаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )