Митт Ромнигийн хүү Барак Обамаг цохих шахжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 19

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчийн хүү одоогийн Ерөнхийлөгч Барак Обама руу дайрах шахсан аж. Тэрээр энэ тухайгаа Хойд Каролинагийн радиостанцийн эфирээр зарласан байна.

Өнгөрөгч Лхагва гаригт болсон халз мэтгэлцээний үеэр Цагаан ордны эзний зүгээс өөрийн өрсөлдөгчийн цэгц шударга байдалд эргэлзсэн байдал үзүүлсэн нь бага-Ромнигийн уурыг бадрааж, арайхийн биеэ барьж тэвчсэн гэжээ.

“Би суудлаасаа босож, гүйж очоод түүн рүү дайрмаар санагдсан боловч тэгээгүй. Учир нь, тэнд нэгдүгээрт, хамгаалалтынхан олон байсан, хоёрдугаарт, тиймэрхүү юмнууд угаасаа хөгийн л байдаг: тэд бүхий л чадлаараа миний эцгийг гүжирдэж харлуулахыг хүсэж байна” хэмээн бага-Ромни өөрийн үйлдлээ тайлбарласан байна.

Дашрамд дурдахад, одоо том-Ромнигийн өмнө ахин нэг удаагийн сорилт байна: аравдугаар сарын 22-ны өдөр төгсгөлийн гурав дахь удаагийн халз мэтгэлцээн болох бөгөөд ерөнхийдөө гадаад улс төрийн бодлогод чиглэгдэх аж. Иймээс бүгд найрамдах намаас нэр дэвшигчид энэ удаад урагшаа суга үсрэх боломж гарах магадлалтай юм. Одоогийн байдлаар 47:44 харьцаагаар АНУ-ын өнөөгийн Ерөнхийлөгч түрүүлж яваа билээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top