Төв Хятадын Хунань мужийн Юнчжоу хотод өчигдөр том осол гарсан байна. Салондоо 46 оюутан суулгаж явсан автобус ангал руу унан дөрвөн оюутан амь үрэгдэн, бусад нь хүндээр бэртэж гэмтжээ.
Одоогоор ослын шалтгаан бүрэн тодроогүй ба орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгүүлж буйгаар, жолооч нь удирдлагаа алдан, автобус 30 метр гүн ангал руу унасан аж.
Өмнө нь Хятадад мөн хоёр том осол гарч, 32 хүүхэд амь үрэгдэж байжээ.
Хүүхэд тээвэрлэлтийн явцад гарсан эдгээр ослууд нь олон нийтийн зүгээс асар их бухимдал, шүүмжлэл дагуулж, эрх баригчдын зүгээс хүүхэд зөөвөрлөлтийн аюулгүй ажиллагаанд чиглэсэн бүх нийтийн кампанит ажил өрнүүлэхэд хүрсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )