Олон улсын баримтат киноны “Флаэртиана” XII кинофестиваль уламжлал ёсоор Пермь хотод явагдан дүнгээ гаргалаа.
Фестиваль зохиогдсон таван өдөр ойролцоогоор 7,5 мянган хүн театрт үзэн, интернетээр 40 мянган хүн сонирхжээ.
Жованни Жоммигийн “Bad weather” кино хоёр номинациар тэргүүн шагнал хүртсэн байна. “Алтан Нанук” \250 мянган рубль шагналд нь дагалддаг\, мөн ФИПРЕССИ шагнал. Энэхүү кинонд Бангладешийн Бунишанта хэмээх живж буй жижиг арал дээр оршин суудаг янхан бүсгүйчүүдийн хүнд хэцүү амьдралын тухай өгүүлдэг аж.
Финляндын Иикка Вехкалахтигээр ахлуулсан шүүгчдийн бүрэлдэхүүн фестивалийн кинонуудыг шалгаруулсан ба продюссер ямар хэлээр тайлбарлаж байгаа нь чухал шалгуур болсон байна. “Секс-индустрийн тухай олон кино байдаг. Гэвч тэр бүр яруу сайхнаар агуулгыг тайлбарлаад байдаг нь ховор” хэмээн шүүгч өгүүлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )