Цастай өглөөний шалдан зорчигч бүсгүй

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 20

Вена хотын метрогоор өглөө зорчигчдыг нэгэн үл мэдэх, оньсого шиг бүсгүй гайхшруулсан байна. Тэрээр метроны вагон руу өвдгөө хүрсэн урт түрийтэй савхин гутлаас өөр хувцасгүй шалднаар орж ирэн тэднийг ангайлгасан аж.

Тэр бүсгүй Kardinal-Nagl-Platz станц дээрээс суусан ба вагоны голд зогсон хэдэн буудал явснаа юу ч дуугаралгүй буун явжээ.

Нүдээр харсан гэрчүүдийн нэгний өгүүлснээр: “Түүнийг вагонд шалдан ороод ирэнгүүт анх нүдэндээ итгэхгүй байсан шүү. Зарим зорчигчид түүний зургийг гар утсаараа авахад тэрээр огтхон ч санаа зовсон шинжгүй, бүр камерын позоор зогсож бариад, шал тоохгүй байсан” гэжээ.

Уг эмэгтэйг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сонирхон хайж эхэлсэн байна. Метрополитений ажилтнууд ажиглалтын камерын хийсэн видео бичлэгийг анхааралтай судалцгааж байна. Энэхүү бичлэгээс харахад, Австрийн ихэнх нутаг цасаар хучигдан, Вена хотод хүйтэн байсан зэрэг нь тухайн шалдан бүсгүйд огтхон ч нөлөөлөөгүй бололтой.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top