АНУ-ын Сент-Луисийн зоопаркийн шимпанзе сармагчингууд санамсаргүй тэдний эзэмшлийн газарт ороод ирсэн хөөрхийлөлтэй элбэнхийг “болгож тавьжээ”.
Тэдний энэхүү балмад үйлдлийг үзэгчид бичлэг хийн тавьсан байна. Шимпанзе нар элбэнхийг сүүлнээс нь шүүрч аваад, хамаг хүчээрээ өчнөөн хол газар саваадан шидэх аж, үнэхээр онгироо гарууд, дээрэлхэх амьтнаа олж дээ...
Хөөрхий элбэнх трубаны нүхээр шургаж гаран зугатахыг оролдсон боловч нөгөөдүүл нь араас нь элдэн, ахин сүүлнээс нь барьж аваад гэдэс рүү нь цохиод байнаа бас.
Энэхүү бичлэгийг үзсэн хүмүүс зарим нь сармагчингуудыг инээдтэй юм хэмээн өхөөрдсөн бол хүүхэд голдуу үзэгчид тэдний дээрэлхүү авирт дургүйцэн, элбэнхийг өмөөрсөн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )