Өнгөрөх ням гаригт Гвиней-Бисау улсын нийслэлээс холгүй орших тусгай анги нэгтгэлийн байр руу үл мэдэх этгээдүүд халдсны улмаас долоон цэргийн албан хаагч амь эрсэджээ. Эрх баригчдын зүгээс энэхүү халдлагыг төрийн эргэлт хийх гэсэн оролдлого хэмээн үзсэн байна.
Хэдийгээр халдлага үйлдэгсэд хаанахын гаралтай дайчид байсан нь тодорхойгүй байгаа хэдий ч эрх баригчид Португали улсыг буруутгаж байгаа аж.
“Энэхүү халдлагын ард Португали болон португали хэлтэй орнуудын хамтын нөхөрлөл оршиж байгаа хэмээн Засгийн газар үзэж байна” хэмээн тус улсын Ерөнхийлөгчийн олон нийттэй харилцах албаны дарга Фернандо Ваш мэдэгджээ. Одоогоор Лиссабоны зүгээс ямар нэгэн хариу үйлдэл гаргаагүй аж.
Жич: Гвиней-Бисау улс нь Өрнө Африкт оршдог, нутаг дэвсгэрийн хэмжээ-36,120 км\кв, 1,6 сая гаруй хүн амтай, нийслэл Бисау хот.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )