20 тэрбум долларын өрөөс чөлөөлөв

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 22

Орос улс Африкийн орнуудын 20 тэрбум гаруй долларын өрийг хүчингүй болголоо хэмээн ОХУ-ын ГХЯамны төлөөлөгч Владимир Сергеев мэдэгджээ.

Дипломатын өгүүлснээр, Африкийн Замби, Танзани улсууд нь эдгээр хэмнэсэн мөнгөө тухайн орныхоо анагаах ухаан, боловсрол, хөдөө аж ахуйн хөгжилдөө ашиглах ёстой гэжээ.

Энэхүү шийдвэр нь НҮБ-ын уриалгын дараахан гарсан аж.

Түүнээс гадна, Африкийн хөгжилд Орос улс нь хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд болон олон улсын бусад хөтөлбөрүүдийн дагуу оролцон, хувь нэмэр болон дэмжиж байгаа юм байна.

Мөн Орос улс Дэлхийн банкны сангаар дамжуулан 50 сая долларыг буурай хөгжилтэй орнуудад дэмжлэг болгон өгчээ. Энэхүү тусламжийг Сомали, Эфиопи, Кени болон бусад орнууд хүртэх аж.  

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top