Эхээс мэндлээгүй байхдаа эмчид талархлаа “илэрхийлжээ”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Энэ явдал 2002 оны арваннэгдүгээр сард болжээ.

Бяцхан Самуэлийг эхийнхээ хэвлийд 21 долоо хоногтой байхад нь эмч нар аюултай онош тавьсан аж. Түүнийг зөвхөн маш хүнд хагалгаа хийж байж аврах магадлалтай байжээ. Ингээд мэс засалч Брюнер эмч бүх хариуцлагыг өөртөө үүрэн тэрхүү мэс ажилбарыг гүйцэтгэхээр болов.

Мэс засал амжилттай болон бараг дуусч байтал гэнэт эхээс мэндлээгүй хүүгийн бяцхан гар эмчийн гар руу сарвайн амийг нь аварсанд талархаж буй мэт түүний хурууг чангаар атгасан байна.

Энэхүү гайхалтай зүйлд Брюнер эмч цочирдон хөдөлж чадахгүй болсон ба харин туслахуудын хэн нэг нь энэхүү гайхамшигтай хормын зургийг авч чадсан аж.

“Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай агшин байлаа” хэмээн мэс засалч эмч өгүүлжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top