Куба улсын экс удирдагч Фидель Кастро хэдийгээр 86 настай ч бие эрүүл, ухаан сийрэг байгаа хэмээн албаны хүмүүс ард түмэндээ итгүүлэхийг хүсэж байгаа гэнэ. Харин бодит байдал дээр экс удирдагчийн биеийн байдал тааруу байгаа бөгөөд тун удахгүй амьсгал хураах талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Тэгвэл "хэргийн эзэн" Фидель Кастро өчигдөр ард түмэндээ хандан "Толгойн өвчин гэж юу байдгийг мартсан. Миний бие цоо эрүүл" хэмээн мэдээлжээ. Тэрбээр энэ мэдээллээ батлахын тулд эртний анд Уго Чавестай уулзсан, гэр бүлийнхэнтэйгээ салхинд гарсан зэргээр жишээ татан хэзээнийх нь үл мэдэгдэх зургаа тавьсан байлаа.
Харин эх сурвалжуудийн мэдээлж байгаагаар нас дээр гарсан Фидель Кастро цус харвасан, энэ удаад сэргэх эсэх нь тодорхойгүй гэжээ.
А.Маша
Сэтгэгдэл ( 0 )