Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обама, Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромни нарын хооронд явагдсан сүүлчийн халз мэтгэлцээнийг телевизийн эфирээр шимтэн сонирхсон америкчуудын олонхи нь энэ удаагийн үгэн дуэльд АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Барак Обамаг яллаа хэмээн үзэж байна.
Энэ талаар CNN телекомпанийн зүгээс олон нийтийн дунд явуулсан санал асуулгын дүн баталж байгаа аж.
Эдгээр үзүүлэлтээс харахад 48:40 харьцаагаар Обама ялагчаар тодрон, түүний төлөө саналаа өгсөн хүмүүсийн 59% нь түүнийг сүүлчийн халз мэтгэлцээнд хүлээж байснаас илүүтэй сайн оролцлоо хэмээн дүгнэжээ.
Ромнигийн талынханы хувьд энэ чиглэлийн санал 44 хувийг эзэлж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )