Хайртай нохойдоо 2,5 сая евро гэрээсэлжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 23

Италийн баруун эргийн Казерта хотын 84 настай оршин суугч эмээ өөрийн хайртай нохойдоо 2,5 сая евро гэрээсэлсэн байна.

Кикко хэмээх цагаан нохойны мэдэлд орон сууцны хоёр байр, хэд хэдэн эдлэн газар, түүний эзэгтэйн банкны данс шилжих аж.

Эмээгийн өмгөөлөгчийн өгүүлснээр, тэрээр энэхүү шийдвэрийг нөхрөө нас барангуут гаргасан байна. Италийн хуулиар амьтны нэр дээр гэрээслэл үлдээхээр бол тухайн амьтныг төлөөлөн эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлэх хүнийг гэрээслэгч нэр зааж өгөх ба ингээгүй тохиолдолд тухайн гэрээслэл хүчингүй болдог аж.

Настай хатагтай энэхүү үүргийг хэрэгжүүлэх хүнээр өөрийн өмгөөлөгчийг сонгожээ. Харин түүний энэхүү хачирхалтай гэрээслэлд охин болон ач хүүхдүүд нь хэрхэн хандаж байгаа нь тодорхойгүй байгаа аж.

Д.Мигаа

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top