Түвдийн зөнч лам Орифлэймийн Оюунгэрэл шиг юм ярьжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 24

Саяхан Оросын хэсэг нөхдүүд Түвдийг зорин Кайласын ойролцоох Гьяндрек сүмд очжээ. Тэндхийн лам нар удахгүй болох эрсдлийн талаар нууж хаалгүй ярьсан аж.

Нутгийнхан нь Шамбалын зөнч хэмээн нэрлэдэг нэгэн том лам “Намар, өвөлдөө дулаахан байх болно. Харин 2012 оны 12 сарын 21-нээс эхлэн дэлхий сансар огторгуйн “нойл бүс” дундуур явж эхэлнэ. Энэ нь бүх гэрэл гэгээ унтран, ямар ч энерги дамжихаа больдог орон зайн хачирхалтай үзэгдэл юм. Бүтэн харанхуйлж, нам гүм болно. Цахилгаан дамжуулах сүлжээ, холбоо харилцаа тасарна. Харанхуйг гэрэл сүүдрийн анивчаа дагалдан, хүмүүс явж байгаа нь яг л авснаас босоод ирсэн сүг сүүдрүүд шиг харагдана. Бага зэргийн газар хөдлөлт явагдан, зарим обьект нурах магадлалтай” хэмээн зөнч лам анхааруулжээ.

Түүний өгүүлснээр, хүмүүс ямар нэгэн байгалийн гамшгаас бус харин хоёр долоо хоног үргэлжлэх, урьд хожид болж байгаагүй сонин үзэгдлээс болж айснаасаа паникт орон сүйрэх магадлалтай гэсэн байна.

Энэхүү гамшгийг даван туулахын тулд эртнээс бичиг баримт, дулаан хувцас хунараа бэлдэн, зайдуу газарт очих, ингэхдээ лаа, шүдэнз, түлээ, нөөц хүнс, ундны ус авч явахыг лам зөвлөсөн аж. “Гэрийн тэжээвэр амьтдаа сайн ажигла, ялангуяа муураа. Тэд байгалиас заяасан инстинктийн дагуу болзошгүй нөхцөлд биеэ яаж аврах талаар үлгэр жишээ үзүүлэх болно” хэмээн лам  "Собеседник" сэтгүүлд ярилцлага өгөхдөө зөвлөжээ. Мөн эдгээр “харанхуй өдрүүдэд” цонхоо бүрэн битүүлэн сөхөж харахгүй, гадагшаа гарахгүй байх, энэ хугацаанд бясалгал хийн мөргөл үйлдэж байвал илүү сайн хэмээн өгүүлсэн байна.

Гэвч эрдэмтэд, судлаачдын зүгээс юу ч тохиолдохгүй хэмээн баталж байгаа хэдий ч олон нийтийг хямралд автуулахгүй байх зорилгоор дээрээс тушаал, заавар авсан байх магадлалтай хэмээн хүмүүс таамаглаж байгаа аж.

Мэдээний эх сурвалж: http://www.utro.ru/articles/2012/10/22/1079325.shtml

Д.Мигаа 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top